link
Өвөрхангайн Технологийн сургуулийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан А.Юндэнбат 12-р сарын 12-нд ШУТИС-ийн Соёл үйлчилгээний клубт "Ижил нь үгүй хангай" хэмээх уран бүтээлийнхээ цэнгүүнийг хийлээ.Тэрээр авьяаслаг багш, оюутнуудтайгаа хамтран бэлтгэсэн тоглолтоор ШУТИС-ийн багш, оюутнуудын алжаалыг тайлж, нэгэн үдэш дуу хууранд умбуулсны зэрэгцээ шаггүй яруу найрагч, ая зохиогч, дуучин гэдгээ харуулсан юм. Мөн "Бүс нутгийн хөгжил" сониныхоо Бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 10 жилийн ойд зориулсан баярын дугаараа авч ирж сонирхууллаа. Өөрийн эрхэлсэн ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ авьяас билгээ хөгжүүлэн уран бүтээлийнхээ цэнгүүнийг хийж байгааг нь тохиолдуулан А.Юндэнбатыг "Ректорын нэрэмжит шагнал"-аар шагнасан юм.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship