link
Япон улсын Бүнкёо Их Сургуулийн профессор багш, оюутнууд, ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтийн Ази судлалын тэнхимийн япон хэлний багш, оюутнуудын хамтарсан япон хэлний хээрийн сургалт 2016 оны 8 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн зуны сургалтанд Японы Бүнкёо Их Сургуулийн 1 багш, 8 оюутан, Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн япон хэлний 2 багш, 12 оюутан оролцсон. Япон хэлний хээрийн сургалтаар Бүнкёо Их Сургуулийн оюутнууд Улаанбаатар хоттой танилцан, хотоос 54 км-ийн зайтай “Баянцогт” жуулчны баазад 3 хонож монгол, япон оюутнууд өөрийн сургуулийн танилцуулга, монгол, япон орчин үеийн соёлын талаар сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэв. Манай оюутнууд японы орчин үеийн соёлын талаар шинэ мэдлэгтэй болж, япон оюутнуудаас олон шинэ зүйлийг сурах боломж олгосон сургалт болов.

ГХИ-ийн Ази судлалын тэнхим
Япон хэлний салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship