link
ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн нээлттэй өдөрлөг оюутны үйлчилгээний нэгдсэн хуанлид заасан төлөвлөгөөний дагуу 2016 оны 09 сарын 26-нд 11:00-16:00 цагийн хооронд хичээлийн байруудад зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт нийт 24 клубүүд үйл ажиллагаагаа явуулж оролцов.
Мэргэжлийн клубүүдээс
Сайн дурын клубүүдээс
“Мэргэн шагайн харваа”, “Хөгжлийн жигүүр”, “Хөтлөгчийн клуб”,”Багшийн туслах оюутан”, “Профессорын туслах оюутан” “AIESEC-MUST”,”Empowerment” мэтгэлцээний клуб, “Хос уянга” цэнгээнт бүжгийн клуб, “Судлаач оюутан”, “Хятад хэлний”, “Герман хэлний-Meine Zukuntt”, “Тэмүүлэл” спорт аялалын клубүүд оролцлоо.
Тус өдөрлөгийн үеэр клубүүдийн оюутнууд мэндчигээ дэвшүүлж урлагийн тоглолт, жүжигчилсэн дуулалт үзүүлбэр зэргийг бэлтгэн ирж оролцоо. Клубүүдүүдэд нийт 340 оюутан шинэ гишүүнээр бүртгүүлж олон оюутан сонирхсон үр дүнтэй ажил боллоо.
Энэ жилээс шинээр нээгдсэн “Профессорын туслах оюутан” клуб нийт 40 гишүүн бүртгүүлэн элсэж, зарим багш нар хамтран ажиллахаар санал өгсөн байна. Мөн зарим нэг клубүүд байгуулагдах саналууд ирсэн.
Үйл ажиллагааг хөтлөгчийн клубийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ хөтлөж, зохион байгуулалтанд ОХҮА, Багшийн туслах оюутан клубийн ахлагч Э.Энхмандах, идэвхтэн оюутан Ө.Маралмаа, П.Батбаяр нар ажилласан.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship