link
Дэлхийд машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч Японы “Тоёота Мотор” корпораци ШУТИС-д Land Cruiser Hardtop маркийн авто машин бэлэглэхээр болжээ. Энэ машин нь уулын болон бартаат замыг туулахаар тусгайлан тоноглосон 2006 оны загвар юм. Хээрийн судалгааны ажилд зориулагдсан тус авто машиныг “Тоёота” корпорацийн албан ёсны борлуулагч болох “ХЭТ” ХХК-аас дамжуулан хүлээлгэн өгөх ажээ. 1998 онд Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, “Тоёота” корпораци хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар хоёр талын харилцаа түншлэл эхэлж байсан юм. “Тоёота Мотор” корпорациас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр “Тоёота-ШУТИС сургалтын сан” байгуулан, 180 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгоод байна.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship