link
2016 оны 10-р сарын 26-ны 11:30-13:00 цагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд Япон улсын Хоккайда Их сургуулийн профессор Ёшихиро Нарита ШУТИС-ийн багш нарт лекц уншлаа.

Тэрээр Японы үндэсний болон хувийн их сургуулиудын өнөөгийн байдал, Японы их сургуулиудын магадлан итгэмжлэл JABEE (Washington Accord), Европын дээд боловсролын орчин үеийн чиг хандлага сэдвээр ярилаа.

Багшийн хөгжлийн төв, Биомеханикийн лаборатори хамтран зохион байгуулсан уг лекцэд ШУТИС-ийн 45 багш, ажилтан хамрагдаж сонирхсон асуудлаар ярилцав.

ШУТИС-ийн багш нарт зориулан лекц уншсанд талархал илэрхийлж Багшийн хөгжлийн төвөөс гаргасан сертификатыг Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор доктор Ч.Баасандаш профессор Наритад гардуулан өглөө.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship