link
ШУТИС-ийн “Русский центр”, ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран “Русский мир” сангийн ивээл дор Улаанбаатар хотын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын 10-12-р ангийн сурагчдын дунд “Миний орос кино” сэдэвт орос хэлний их наадам – уралдааныг зохион явууллаа. Уг их наадам – уралдаан нь хоёр үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шатанд сурагчид өөрсдийн үзсэн орос киноны сэдвээр эссэ бичиж, ШУТИС дээр 11-р сарын 23,24-ний өдрүүдэд болсон сүүлчийн шатны шалгаруулалтад багуудын дунд орос киноны талаар асуулт, хариултын тэмцээн явагдлаа. Орос киноны талаарх монгол хүүхдүүдийн өргөн мэдлэг их наадам – уралдааныг зохион байгуулагчдын зүгээс онцгой талархал хүлээлээ. Мөн энэ үеэр Буриадын их сургуулийн авьяаслаг оюутнууд урлагийн тоглолт үзүүлж сонирхуулав.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship