link
Нийслэлийн хэмжээнд цас их орж, халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан ШУТИС-ийн Оюутны холбооны санаачилгаар зам талбайн цас цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Бүх нийтийн амралтын өдөр буюу 2016 оны 11 сарын 26-ны өдрийн өглөө 11 цагаас Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн 9 сургуулийн оюутнууд болон сургуулиудын Оюутны Зөвлөлийнхөн идэвхтэй ажиллаа.
Цас цэвэрлэгээнд нийт 300 оюутан, БУХС-ийн 3 багш, ЭХС-ийн 2 багш идэвхтэй оролцож Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн эргэн тойрон болон ШУТИС-ийн Төв номын сангийн урд талын талбай мөн ШУТИС-ийн 2р байрны өмнөх талбай, Хичээлийн Нэгдүгээр байрны явган хүний замын цасыг цэвэрлэлээ.

Зураг 1. /ШУТИС-ийн Төв номын сангийн талбайг цэвэрлэж буй байдал/

Зураг 2. /ШУТИС-ийн 2р байрны өмнөх талбайг цэвэрлэж буй байдал/

Зураг 3. /Ажлын үйл явдал/

Цас цэвэрлэх үйл ажиллагаанд гар бие оролцсон нийт оюутан багш нартаа маш их баярлалаа.
ШУТИС-ийн Оюутны Холбоо
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship