link
“E-номын сан” сэдэвт сургалтыг ДаТС-ийн номын санд 2011.01.14-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд ШУТТөв номын сангийн мэргэжилтэн Jodie Flood, ном зүйч Ж.Баатарсүрэн нар оролцож мэдлээлэл хийсэн бөгөөд Дархан-Уул аймгийн их дээд сургуулийн 40-өөд номын санч хамрагдсан. Номын санч мэдээллийн ажилтнуудад зориулагдсан сургалтанд электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, гадаадын электрон ном, сэтгүүл захиалах боломж, электрон номын бааз бүрдүүлэх, гэсэн номын сангуудын өмнө тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. “Номын сангийн төрөл, үйл ажиллагааны чиглэл” ДаТС-ийн ахлах номын санч М.Саруул, “Е-ном, сэтгүүл ба мэдээллийн бааз”, “Web 2.0: Videos and Screencasting /You Tube, Jing, facebook, twitter-ийг номын санчид хэрхэн ашиглах” ШУТТөв номын сангийн мэргэжилтэн Jodie Flood, “Монголын электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, зорилт”, “Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн өнөөгийн байдал, зорилт”, “Интернет дэхь нээлттэй эх сурвалжууд” ШУТТөв номын сангийн номзүйч Ж.Баатарсүрэн, “Гадаадын е-номын сан” ДаТС-ийн номын санч А.Оюунчимэг, “Номын санчдын үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны соёл” сэдвээр ДаТС-ийн ахлах багш Н.Тэгшжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
![]() |
|
![]() |
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea