link
БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Дүрслэх геометр” хичээлийн “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ (Авхаалж сорих тэмцээн) 2016.12.02 нд явагдаж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын “Дүрслэх геометр” хичээлийг судлан үзэж буй оюутнууд баг бүрдүүлэн нийт 25 баг оролцон сэтгэлгээ, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний зорилго, ач холбогдол
Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулхад оршино. Тэмцээн гурван үе шаттай явагдаж
I байранд “Пирамид-1” баг.
B161050005 С.Билгүүн, B161350061 Б.Билэгжаргал,
B161350146 А.Зууннаст нар
II байранд “Эллипсоид-2” баг.
B161050240 Ц.Давааням, B161050224 Н.Мөнхбат,
B151340080 А.Өсөхбаяр нар
III байранд “Геликоид” баг.
В161350159 Г.Билгүүн, В161350141 Н.Ням-Эрдэнэ,
M.PS11D105 Н.Наранжаргал нар
IV байранд “Цилиндр-1” баг.
B161350033 Л.Билгүүн, B161050034 Д.Золжаргал,
B161350170 Э.Буян- Ундрах нар
V байранд “Цилиндроид-1” баг.
B161150058 М.Барсболд, B161150062 Б.Тэмүүжин,
B161150042 М.Азжаргал
нар тус тус шалгарлаа.
БАС-ийн дэргэдэх Оюутны зөвлөлөөс хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан тэмцээнд B161050217 Б.Пагма, В161350031 О.Бат-Эрдэнэ
нар шалгарав.
Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон нийт багш нартаа болон БАС-ийн Оюутны зөвлөлд талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.
ШУТИС БАС Архитектурын салбар
АСТ зохион байгуулах комисс
2016.12.02
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea