link
2016 оны 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр “Бид хүний хөгжлийнхөн” сэдэвт өдөрлөг зохион байгуулж ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 2016-2017 оны намрын улиралд 500 гаруй оюутан залуус хүний хөгжил хичээлийг сонгон суралцаж нийгмийн хөгжилд оролцох оролцоо, хувь хүний эерэг дадал хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сайн сайхны үйлсийг бүтээхэд хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа маш амжилттай болж өндөрлөлөө.
Эдгээр оюутнууд маань сурч буй сургуулийнхаа хөгжил, нийгмийн хөгжилд тус нэмэр болохуйц бүтээлч ажил хийж тухайн хичээлийн хүрээнд судалсан мэдлэг чадвараараа өрсөлдөн Хүний эрхийн талаар шилдэг илтгэл , шилдэг эссэ шалгаруулан , урлагийн тоглолт, гэрийн даалгавар, эрүүл зөв хоололт хүмүүнлэгийн үйлс, бүтээлч ажлаараа бие биетэйгээ туршлагаа хуваалцан үзэсгэлэн гаргаж нэгэн өдрийг дурсамжтай хөгжилтэй өнгөрөөсөн билээ.
Монгол улсын болон дэлхийн хүний хөгжилд гарч буй өөрчлөлтөнд шинжлэх ухааны үндэстэй дүн шинжилгээ хийж, хөрвөх чадвартай бүтээлч, оюутны сурах арга барилыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадвартай эх оронч иргэн болгох, чөлөөтэй сэтгэн бодох, шинэ санаа уралдуулах, дүрслэн бодох, мэтгэлцэх, шүүмжлэх, асуух зэрэг үйлдлээр оюутныг нээлттэй байлгаж танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх чадварт суралцуулах өөрийн авъяас чадвараа нээх боломж олгоход чиглэгдсэн юм.
Уг үйл ажиллагааны хүрээнд “Зөв амьдрах ухаан” ТББ байгууллагын эмзэг бүлгийн хүүхдийн цэцэрлэгт оюутнууд маань мөнгөн болон хүнсний тусламж үзүүлж хүмүүнлэгийн сайн үйлсийн аян хийлээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea