link
Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС, ШУТИС нь АНУ-ын Массачусетсын Технологийн Институттэй (MIT) хамтран ажиллах үүсгэл төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд МТИ-д хот байгуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулагдах юм. Уг ажлыг угтаж МУИС, ШУТИС хамтран хот байгуулалтын чиглэлээр “ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТ: MТИ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллах ажлын хэсгийн багийнхан болон ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн багш нар гээд нийт 60 гаруй хүн оролцож, Монголын тогтвортой хот байгуулалтын талаар 8 илтгэл тавьж, Массачусетсийн технологийн институттэй хот байгуулалтын салбарт хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж, саналаа солилцлоо.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea