link
ШУТИС-ийн багш, ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг спортын тэмцээн гуравдугаар сарын 5-13-нд амжилттай болж өндөрлөлөө. ШУТИС-ийн багш нарын зөвлөлийн нэрэмжит болгон зохион байгуулдаг тус тэмцээнд оролцогчдын ур чадвар, чансаа жил ирэх тусам сайжирч байгааг тэмцээний шүүгчид онцолж байв. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 17 сургуулийн баг тамирчид оролцлоо. Спортын дөрвөн төрөлтөт тэмцээн өрсөлдөөнтэй болж, багийн нэгдсэн дүнгээр Б.Дорж дасгалжуулагчтай КТМС-ийн баг тамирчид тэргүүн байрыг эзэлсэн бол Б.Баатардорж дасгалжуулагчтай МИС-ийн баг удааллаа. Гуравдугаар байрт МС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат, ЗХШҮГ-ын дарга Ю.Болдбаатар, Багш нарын зөвлөлийн тэргүүн Н.Цэвгээ, КТМС-ийн захирал Г.Батхүрэл нар оролцож тамирчдад медалийг нь зүүж өглөө.
ШУТИС-ын багш ажилчдын 2011 оны аварга шалгаруулах 4 төрөлт тэмцээний дүн
Шатар багийн дүнгээр :
1-р байр Математикийн сургууль
2-р байр ЭХИС
3-р байр Дарханы Технологиийн Сургууль
4-р байр МИС
Хувийн дүнгээр: Эмэгтэй
1-р байр Уранцэцэг Дархан ТС
2-р байр Г.Эрдэнэчимэг Сүхбаатар ТС
3-р байр С.Өнөржаргал Математикийн сургууль
Эрэгтэй
1-р байр Ө.Цэрэн
2-р байр З.Баатар
3-р байр Д.Батхуяг
Ширээний теннис багийн дүнгээр :
1-р байр КТМС
2-р байр Дарханы ТИС
3-р байр МХТС
Волейболын эмэгтэй багуудаас:
1-р байр КТМС
2-р байр БИАС
3-р байр МИС
Эрэгтэй багуудаас:
1-р байр КТМС
2-р байр МИС
3-р байр БИАС
Шилдэг эрэгтэй тоглогчоор МИС Ц.Баярсайхан,
Шилдэг эмэгтэй тоглогчоор КТМС-ийн Б. Энхтуяа
Сагсанбөмбөгийн эмэгтэй багуудаас:
1-р байр МС
2-р байр КТМС
3-р байр МИС
Эрэгтэй багуудаас:
1-р байр МИС
2-р байр КТМС
3-р байр УУИС
Шилдэг эрэгтэй тоглогчоор КТМС-ийн Д.Ганбаатар,
Шилдэг эмэгтэй тоглогчоор МС-ийн Ц.Сарантуяа
Багын нэгдсэн дүнгээр
25 оноогоор КМТС-ийн баг, тамирчид 1-р байр
19 оноогоор МИС-ийн баг, тамирчид 2-р байр
16 оноогоор МС-ийн баг, тамирчид 3-р байр тус тус эзэллээ.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea