link
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль 4 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, санамж бичигт Ашигт малтмалын газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, ГУУС-ийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд “Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лаборатори”-д судлаач, эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх болон оюутнууд дадлага хийх, сургалтын зориулалттай лабораторид багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаар тусгагдсан байна. Ёслолын ажиллагаанд, АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, “Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лаборатори”-ийн дарга Ц.Эрдэнэбаяр, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч Л.Төвхөө нар оролцлоо.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship