link

ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн оюутны математикийн олимпиадын II даваа 4 дүгээр сарын 15-нд болж математикийн шилдэг оюутан, баг (сургууль) тодорлоо. Аварга математикчаар Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан Н.Дэлгэрсүрэн 27 оноогоор (Багш Ц.Балжинням) шалгарсан бол хоёрдугаар байранд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан Г.Халиун 24 оноогоор, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Б.Билгүүн 16 оноогоор (Багш У.Мөнхцэцэг), гуравдугаар байранд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан Б.Ганзориг 15 оноогоор (Багш Б.Тайгынтуяа), Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Б.Батчулуун 15 оноогоор (Багш Д.Дунгаамаа) тус тус шалгарлаа. Олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mymust.net хаягаар орж танилцана уу.

Багийн дүнгээр Үйлдвэрлэлийн технологийн сургууль шалгарч цом, дипломоор шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
Олимпиад зохион байгуулах комисс
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship