link
"MIT-ийн судалгааны арга зүйгээс суралцахуй" сэдэвт сургалт Орхон аймаг дахь Технологийн сургуулийн компьютерийн 202 тоот лабориторид 2017 оны 6-р сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай явагдаж 30 гаруй багш хамрагдлаа. Сургалтыг ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга доктор (PhD) Т.Ууганбаяр, Багшийн хөгжлийн төвийн сурган заах арга зүйч зөвлөх багш доктор (PhD), дэд профессор Ч.Туул нар удирдан явууллаа.

Scientific Research, Statistical Significance, Measures of Dispersion, Inferential Statistics, Regression Analysis, “Судалгааны ёс зүй ба чанар” сэдвийн хүрээнд 48 цагийн сургалт, SPSS Basic Tutorial программ дээр дадлага ажил хийж шинэ мэдээлэлтэй сонирхолтой сургалт өндөрлөж, гэрчилгээ олгов.

Сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан Технологийн сургуулийн захирал С.Давааням, мэргэжлийн сургалт хариуцсан орлогч Д.Хүрэлбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Болор-Эрдэнэ, сургалтын албаны менежер Ч.Амарсанаа нарт талархал илэрхийлье.
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship