link
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбарын профессор С.Батхуяг ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн (ТИС) (МЭИ (ТУ)) эрдэмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол хүртэлээ.

Хүндэт профессор цол гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 6 дугаар сар 26-нд ОХУ-ын Москва хотод болсон бөгөөд МЭИ-ийн ректор Д.Н.Рогалёв болон Эрдэмийн зөвлөлийн гишүүд оролцов. Ёслолын ажиллагааны үеэр МЭИ-ийн ректор Д.Н.Рогалёв Хүндэт профессор хүртсэн С.Батхуягын ШУТИС болон МЭИ-ийн хоорондын хамтын ажиллагаа, судалгаа эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг онцлон тэмдэглэсэн болно. Эрчим хүчний сургуулийн Цахилгааны инженерийн салбарын профессор С.Батхуягт ЭХС-ийн хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship