link
ШУТИС-ийн Оюутны Математикийн Олимпиадын II даваа дөрөвдүгээр сарын 9-нд Математикийн сургууль дээр амжилттай явагдаж өнгөрлөө. Олимпиадын I даваанд нийт 580 оюутан оролцсоноос сургууль тус бүрээс шалгарсан эхний 10 хүртлэх оюутан II даваанд оролцов. Олимпиадын II даваанд нийт 130 оюутан оролцсоноос I байранд Математикийн сургуулийн Г.Батмөнх 15 оноогоор, II байранд Уул уурхайн инженерийн сургуулийн Д.Отгонбаатар 14 оноогоор , Дарханы Технологийн сургуулийн А.Баясгалан 13 оноогоор, III байранд Математикийн сургуулийн Г.Долгион 12 оноогоор, Эрдэнэтийн Технологийн сургуулийн Г.Батцоож 12 оноогоор тус тус байр эзлэв. Багийн дүнгээр Математикийн сургууль тэргүүлж диплом, шилжин явах цомоор шагнагдав.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship