link
ШУТИС-ийн Русский центр, Орос судлалын профессорын баг, салбар сургуулиудын гадаад хэлний тэнхимүүдтэй хамтран зохион байгуулсан “Орос хэлний сарын ажил” цогц арга хэмжээнүүд 3-р сарын 21-нээс 4-р сарын 21- ний өдрүүдэд зохион байгуулагдан “Орос дууны “ уралдаанаар хаалтын ажиллагаагаа хийлээ. Өдрүүдийн хүрээнд ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд “Ю.А.Гагарины сансарт ниссэний 50 жилийн ой” болон Монгол Оросын хамтарсан нислэгт зориулсан “Совместный полёт” ханын сонингийн уралдаан, “Шаг в будущее” рефератын уралдаан, “Созвездие Галактики” асуулт хариултын тэмцээн, орос хэлний олимпиад \инженерийн ангийн – 96, хэлний ангийн – 39 оюутан\ , шүлгийн уралдаан /19 оюутан/, дууны уралдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулан авьяаслаг, шилдэг оюутнуудаа шалгаруулан урамшууллаа.
“Орос хэлний сарын ажил” арга хэмжээ нь оюутан залуучуудыг оросын ард түмний соёл, уламжлалтай танилцуулахын зэрэгцээ хөрш орны хэлийг сурах идэвхи сонирхолыг өрнүүлэх зорилготой.



RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship