link
“Шинжлэх ухаан, технологи, инноваци – 2017” үзэсгэлэнд 97 байгууллагын эрдэмтэн судлаачдын 300 гаруй бүтээл оролцсоноос академич С.Батмөнхийн судалгааны баг хамт олон, шавь нарынхаа хамтаар бүтээсэн “Илч - 2” дулааны аккумулятор шилдэг бүтээлээр шалгарлаа. Шагналыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, БСШУСЯ-ны Шинжлэх ухааны бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар гардуулав.

Монгол гэр, жижиг сууцанд зориулсан дулааны аккумулятор (хураагуур) нь шөнийн турш гэрийг дулаан байлгахын зэрэгцээ 9 цагийн туршид хураасан цахилгаанаар өдөр 15 цаг гэрийн дулааныг тогтмол хэмтэй барихад зориулсан бүтээл юм. Энэхүү аккумулятор нь цахилгаан, дулааны өдөр шөнийн ачааллыг тэнцвэржүүлэх, гэр хорооллын хэрэглэгчдэд хүйтний улиралд цахилгааны үнийг тэглэсэн үед ашиглахад нэн тохиромжтой, улс орон, иргэдийн хувьд эдийн засгийн хэмнэлттэй, цаашид нийслэлийн агаарын бохирдлыг шийдэхэд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

“Шинжлэх ухаан, технологи, инноваци – 2017” үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан бусад бүтээлүүдийн онцлогоос дурьдвал:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
Утас: 11-318153
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship