link
БСШУСЯ, ШУА-иас “Springer Nature”-тай хамтран зохион байгуулдаг уламжлалт “High Usage Award” уралдааныг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн дунд 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд зарлаж байна. Энэ удаагийн уралдааны онцлог нь:
• “High Usage Award”
• “High Usage Growth Award”
• “High Publication Growth Award”
гэсэн гурван төрлөөр эрдэм шинжилгээний байгууллагыг сонгон шалгаруулж, урамшуулах бөгөөд шагналыг ирэх оны “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээний үеэр буюу 2018 оны 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт гардуулна.
Жич: ШУТИС-ийн интернет сүлжээнээс https://link.springer.com/ хаягаар орж “Springer Nature”-ийн 1800 гаруй сэтгүүлийн 1997 оноос хойших дугааруудыг унших, түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэх боломжтой тул Та бүхнийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Шинжлэх ухаан, технологийн төв номын сан