link
Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар 2017 оны 11 сарын 28-аас 12 сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Тянжин хотын Бинхай номын санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

2017 оны 10-р сарын эхээр БНХАУ-ын Тянжин хотын Бинхай дүүрэгт нээгдсэн “Бинхайн нүд” номын сан нь орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, таван давхар 34 мянган м² талбайтай 1.2 сая номтой, оффис-ын танхим, уулзалтын танхим, музей, кино театр болон аудио танхимуудаас бүрдсэн. Уг номын сангийн барилгын дизайныг Нидерланд улсын MVRDV барилгын компанийн дизайнерууд гаргаж мөн төслийн ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд гурван жилийн дотор барьж дуусгасан байна.

Уншлагын танхимууд интерактив самбараар тоноглогдсон бөгөөд хэдэн ширхэг ном олгогдсон, хэдэн цагт хэдэн уншигчидтай байна зэрэг мэдээллийг харж, суудал захиалах боломжтой юм байна.

Томилолтын хугацаанд Геологийн хүрээлэнтэй танилцаж Бээжин хотын багшийн их сургуульд, Хятадын шинжлэх ухааны академид докторант монгол оюутнуудтай уулзаж, санал солилцлоо.
Шинжлэх ухаан, технологийн төв номын сан
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship