link
ШУТИС-ийн ҮТДС –иас зохион байгуулж байгаа “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” наадам 2011 оны 5-р сарын 03-ны өдөр “SS CLUB”-т амжилттай болж өндөрлөлөө.
“Урлахуйн ертөнц” наадам нь оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар “Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ наадам нь оюутан залуусын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, оролцогч сургууль оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Үүнд: Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн 12 мэргэжлийн оюутнуудын бүтээл, мөн тус сургуулийн дизайны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болох лицейн сурагчдын бүтээл, “СИТИ” дээд сургууль, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”, “Хүрээ” дээд сургууль, “Улаанбаатар” дээд сургууль, “Үйлдвэрлэл Урлалын Сургууль”, “Аrena мултимедиа” студи, “СТАРС” дээд сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн оюутнуудын бүтээл оролцсон нь наадмын цар хүрээг тэлээд зогсохгүй энэ мэргэжлээр суралцагч оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан мэдэлцэх, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.
Уг наадамд:
Наадмын хүрээнд дизайны чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээний хурал” зохион байгуулж, мөн График дизайн, Компьютерийн график дизайн, Интерьер дизайн, Нэхмэл эдлэл, Арьс ширэн эдлэл, Хувцас загварын чиглэлээр суралцагч оюутан залуус, лицейн сурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулсан.
Шилдгийн шилдэг тус бүр НЭГ бүтээлийг шалгаруулан Тайвань, Солонгос улсад оюутан солилцоогоор нэг жилийн хугацаатай суралцах эрх бүхий “ГРАН ПРИ” шагнал олгосон бөгөөд мөн номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан:
Наадмын I хэсэг:
Уг наадмын ЭХНИЙ хэсэгт “Компьютерийн график дизайн”, “Хэвлэлийн график дизайн”, “Үйлдвэрлэлийн дизайн” мэргэжлээр суралцагч оюутан залуусын шалгарсан бүтээлийг толилуулсан байна.
Наадмын II хэсэгт
Уг наадмын ХОЁРДУГААР хэсэгт “Хувцасны дизайн”, “Нэхмэл эдлэлийн дизайн”, “Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний технологи” мэргэжлээр суралцагч оюутан залуус болон лицейн сурагчдын шилдэг бүтээлүүдийн загварын шоу үзүүлбэр явагдсан бөгөөд
номинациар шалгаруулалт явагдсан байна. Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд “ШУТИС-ийн 21-р зууны оюутан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтанд нийт 12 сургуулийн 48 оюутан оролцлоо. Эдгээр суралцагчдаасаа “Шилдэг загвар өмсөгч - Оюутан” -ийг шалгарууллаа.
Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулсан бөгөөд
Наадмын III хэсэг:
Уг наадмын үеэр “ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН” гарсан бөгөөд уг үзэсгэлэнд “Компьютерийн график дизайн”, “Хэвлэлийн график дизайн”, “Үйлдвэрлэлийн дизайн” “Нэхмэл эдлэлийн дизайн”, “Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний Технологи”, “Хувцасны дизайн” оюутнуудын бүтээлийг дэлгэн сонирхууллаа. Энэ жилийн наадамд анх удаа “Хэвлэлийн үйлвэрлэлийн технологи” мэргэжлээр суралцагч оюутнуудын ном, сэтгүүлийн хавтасны дизайн, технологи, зургийн цомог, дурсгалын дэвтэр, дипломны хавтасны дизайны төрлөөр оролцож байгаа бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байна.
Энэхүү наадамдаа идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд та бүхэнд сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2012” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship