link
Хэлний боловсролын сургуулийн Орос судлалын профессорын багийн хамт олон сургуулийнхаа 20 жилийн ойг угтан дээд болон дунд сургуулийн эргэх холбоог өргөжүүлэх, ЕБС-ийн суралцагчдад мэргэжлийн баримжаа олгох, мэргэжил болон сургуулиа суртачлах, боловсрол судлал, гадаад хэл заах арга зүй хичээлээр олж авсан онолын мэдлэгийг практик дээр бататгах, амжилттай сурч хөгжихөд нь багш нарын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэх, мөн ЕБС-ийн суралцагчдын идэвхи санаачлага, сурах сэдэл, сургалтын үйл ажиллагаанд оролцох оролцоог дээшлүүлэх зорилгоор Баатар хот Москвагийн нэрэмжит 33-р сургууль, 48-р сургууль болон ШУТИС-ийн Оросын төвд төгсөх ангийн сурагчид , ХБС-ийн англи-орос хэлний инженер-багш, орчуулагч мэргэжлийн 1-3-р курсын оюутнуудын хамтарсан өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеээр сурагчдад Их сургуулиа, элсэн суралцаж болох мэргэжлүүдийн онцлогийг танилцуулан, гадаад хэл сурах талаар зөвлөгөө өгсөн нь сурагч, оюутнуудын сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо.
ЕБ-ын 48-р сургууль дээр
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship