link
“Монголын Авто Үйлчилгээний салбарт тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Механик Инженерийн Сургуулийн Тээврийн хэрэгслийн профессорын баг “Альфа моторс” ХХК-тай хамтран амжилттай зохион байгуулав. Хуралд Автотээврийн газар, Авто үйлчилгээ эрхлэгч байгууллага, МИС зэрэг сургалт, үйлдвэрлэл , төрийн захиргааны байгууллага оролцлоо. Тус хуралд нийт 20 илтгэл ирүүлсэнээс сонгон шалгаруулж, 10 илтгэл тавиулж хэлэлцсэн бөгөөд 1-р байранд “Логистик тээврийн менежмент”- ийн профессорын багийн Олон улсын тээврийн менежментийн 3-р курсын оюутан Э.Чанцалдулам “Монголын авто үйлчилгээний салбарт тулгамдаж буй зарим асуудал”, 2-р байранд “Логистик тээврийн менежмент”-ийн профессорын багийн магистрант С.Солонгобаяр “Альфа моторс ХХК-ий 4х4 авто засварын төвд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь”, 3-р байранд “Тээврийн хэрэгсэл”-ийн профессорын багийн “Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн 4-р курсын оюутан Д.Отгонболд “Авто засварын газарт хийх техникийн үйлчилгээ засварын ажил, сэлбэг хэрэгслийн чанарыг үнэлэх”, тусгай байранд “Тээврийн хэрэгсэл”-ийн профессорын багийн “Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн магистрант оюутан Ч.Батбаяр “Авто тээврийн болон авто үйлчилгээний салбарт тулгарч буй гол асуудал” зэрэг сэдвүүд тус тус шагналт байр эзэллээ.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship