link
Азийн Нээлттэй Их Сургуулиудын UNESCO UNITWIN сүлжээний гишүүн байгууллагуудын “Зайн сургалтын мэдлэг хуваалцах ба түгээх арга, туршлагууд” семинар БНСУ-ын Сөүл хотноо 2018 оны 1 дүгээр сарын 17-18 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг семинарт е-Нээлттэй институтийн Дэд захирал Д.Гантулга, багш Ч.Ганбаатар нар ШУТИС-ийг төлөөлөн оролцож, уг сүлжээнд гишүүнээр элсэн орсны батламжийг гардан авлаа.
UNESCO UNITWIN сүлжээнд нэгдсэнээр ШУТИС нь Вьетнамын Ханойн Нээлттэй их сургууль, Малайзын Нээлттэй их сургууль, БНСУ-ын Нээлттэй их сургууль, НҮБ-ын харъяа Олон улсын Боловсролын Ази-Номхон далайн төв зэрэг байгууллагуудтай хамтран зайн болон онлайн сургалтууд зохион байгуулах, хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш нарынхаа чадавхийг дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship