link
Русский центр болон Орос судлалын профессорын багийн хамт олон Хэлний боловсролын сургуулийн 20 жилийн ойг угтан зохиох ажлын хүрээнд ерөнхий боловсролын 25-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хэдийч гадаад хэл сурах сонирхолтой сурагчдад зориулан хандивийн арга хэмжээг зохион байгууллаа. Багш нар сурагчдад гадаад хэл сурахад нь туслах зорилгоор орос, англи хэл мэдэхийн ач холбогдол, хялбар сурах аргын талаар ярьж орос хэлний мультимедиа хичээлүүд үзүүлсэн ба энэ хичээлийн жилээс англи хэл үзэж эхэлсэн ахлах ангийнханд “Chatter box”, “Let’s go” зэрэг 9 төрлийн сурах бичиг, “Rosetta stone” CD, дэвтэр, харандаа зэрэг бусад хичээлийн хэрэглэлийг мөн багш нарт нь зориулан “English teaching forum” гарын авлага бэлэглэлээ. Хандвийн үйл ажиллагаанд 25-р сургуулийн сургалтын менежер Ганбүргэд, багш Э.Энхзул, Ч.Алтанцэцэг нар оролцож та бүхний бэлэг цагаа оллоо гээд ХБС-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Тус хандивийн арга хэмжээний зардлыг багш нар хувиаасаа гаргасан болно.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship