link
“Дээд боловсрол” сэтгүүлийн анхны дугаар 2018 оны 1-р сард хэвлэгдсэн бөгөөд. 2 дах дугаарт нийтлэх эрдэм шинжилгээний өгүүллийг доорх чиглэлийн дагуу хүлээж авна. Үүнд:
Сэтгүүлд ирүүлэх материал нь 1. Судалгааны өгүүлэл 2. Тойм өгүүллийн хэлбэртэй байна.
Мөн сургалт. судалгааны ажлын сайн туршлага, арга барил, санаачлага, онцлог дурсамж, түүхэн зураг гм зүйл ирүүлбэл редакцийн шийдвэрээр нийтэлж болно.
Материалыг 2018 оны 5-р сарын 10-ны дотор хүлээн авч шүүмжлэгчид шилжүүлнэ.
Материал хүлээж авах хаяг: soyombo_alt2000@yahoo.com утас: 96616500
Өгүүллийн ерөнхий шаардлага
Өгүүлэл нь тодорхой судалгаа, туршилтын үр дүнд үндэслэж, шинэ санаа, санал дэвшүүлсэн, хавсралтанд байгаа бүтэц, заавар, журамд нийцүүлж, үг үсгийн алдаагүй бичигпсэн байвал зохино.
Илгээж буй өгүүлэл, нийтлэл өмнө нь хэвлэгдээгүй, өөр сэтгүүлд хэвлэгдэхээр хүлээгдээгүй байна. Бусдын бүтээлээс авсан эшлэл ба ашигласан материалыг APA загварыг баримтлан бичнэ (Хавсралт 2; 3-аас үзнэ үү). Ашигласан материалд зөвхөн эшлэл авсан бүтээлийг бичнэ.
Өгүүлэл. нийтлэлийн хэлний шаардлага
Өгүүллийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичиж болох ба монгол, орос хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг англи хэл дээр, англи хэл дээр бичсэн өгүүллийн хураангуйг монгол хэл дээр хөрвүүлсэн байна. Мөн гадаадын түнш судлаачидтай хамтран бичиж болно. Өгүүллийн нэрийг англи хэл дээр хавсаргаж ирүүлнэ.
Өгүүлэл, нийтлэлийг хянан магадлах үйл явц
Өгүүллийг 1-2 шүүмжлэгч хянан магадлана. Шүүмжлэгчээр уншуулахад зориулж, нэг өгүүлэлд зохиогчоос 20000 төгрөгийг урьдчилан төлнө. Хэвлэхээр зөвшөөрч, шүүмжийн дагуу зохиогчоос засварласан өгүүлэл “Дээд боловсрол” сэтгүүлийн 2018 оны 2-рт хэвлэгдэнэ. Данс: Голомт банк. ШУТИС-ийн (117-р) салбар. ДБСМН ТББ –ын 1170003461 регистр 8095558
Судалгааны өгүүллийг хавсралт (Хавсралт 1-3) -д заасан зааврын дагуу бэлтгэж илгээнэ үү.
ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ
ДЭЭД БОЛОВСРОЛ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ