link
СУИС-иас "Номын сан судлал-Дээд боловсролын чиг хандлага" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 03 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд номын сан судлал, мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, өнөөгийн тулгамдсан асуудлууд, хэтийн чиг хандлагыг томьёолох, номын сангийн сургалт, судалгааг хөгжүүлэх талаар нэгдсэн үзэл баримтлалтай болох, арга замыг тодорхойлох зэрэг асуудлаар ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон улсын номын сан судлалын эрдэмтэн, судлаач багш нар илтгэл хэлэлцүүлж санал солилцлоо. Монгол улсаас БСШУСЯ, Үндэсний Нийтийн номын сан, Их дээд сургуулиудын номын сангийн удирдлагууд оролцсон бөгөөд ШУТИС-ийн номын санг төлөөлж захирал Ч.Гулнар, мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг нар "Их дээд сургуулийн номын сангийн хөгжлийн чиг хандлага" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION