link

“Эрдмийн XVIII чуулган”-ы шилдэг илтгэл шалгаруулах арга хэмжээ боллоо
2018-04-10 23:46

МУ-ын гавьяат багш, Академич С.Батмөнхийн нэрэмжит Оюутны “Эрдмийн XVIII чуулган”-н 2018 оны 04 сарын 06 нд 4 салбар хуралдаанаар зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаа ШУТТНС-ын 604 тоот танхимд болж арга хэмжээг нээж Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Комиссын дарга, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал үг хэллээ. Тэрээр энэ жил академич С.Батмөнх багшийн нэрэмжит болж байгааг онцлон С.Батмөнх багшийн уйгагүй хөдөлмөрч, олон эрдэмтэн шавь нараа удирдан чиглүүлж ажиллаж тэднийхээ төлөө байнга санаа тавьж туслан дэмждэг хөдөлмөрч судлаач, эрдэмтэн болох талаар дурьдаад, судлаач оюутнууддаа амжилт хүслээ.

ШУТИС-ийн Морин хуур клубийн оюутнууд эрдэмтэн багш, судлаач оюутан залуустаа ая дууны мэндчилгээг дэвшүүлсэн.

Академич, МУ-ын гавьяат багш С.Батмөнх оюутнуудад хандан өөрийн суралцаж эхэлсэн түүх, анх удаа ОХУ-д суралцаж байхдаа 2-р курсээс эхлэн хийсэн “Буцлах давхаргын гадаад дулаан солилцоо” судалгааны ажлаараа УПИ, МГУ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлуудад оролцон шалгарч байсан тухайгаа ярьж оюутнуудыг “Мэдлэг оюун шингэсэн зуунд судлаач оюутан табүгдийн үүрэг оролцоо чухал” байна гэдгийг тодотгон санууллаа. Академич Батмөнх багш өөрийн судалгааны ажил, шилдэг бүтээлийнхээ талаар оюутнуудад илтгэл тавив.

Салбар хуралдаанууд: Техник, технологийн салбар хуралдаан ШУТТНС-ын 604 тоо танхимд, Байгалийн ухаан, экологийн салбар,Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаан ШУТТНС-ын 405 тоот, Эдийн засаг, менежментийн салбар БуХС-ийн 205 тоот танхимд тус тус явагдлаа.

Чуулган зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд дараах хүмүүс ажиллав. Комиссын дарга Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, нарийн бичгийн дарга Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, Техник, технологийн салбар зөвлөлд МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Баярсайхан,  Уул уурхайн салбарын ахлах багш, доктор Ph.D Б.Ганзориг, МХТС -ийн Холбооны салбарын профессор,  доктор (Ph.D), дэд профессор Ц.Балжинням, ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын ахлах багш, доктор ( Ph.D)Д.Даваацэрэн, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш, доктор (Sc.D) Б.Уранзаяа, Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар зөвлөлдГХИ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мэнд, МХТС-ийн Электроникийн салбарын дэд проф, доктор (Ph.D), дэд профессор Д.Эрдэнэчимэг, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш  доктор (Ph.D),  дэд профессор Ю.Болдбаатар, БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Болормаа, ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологи инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Д.Буяндэлгэр, Байгалийн ухаан, экологийн салбар зөвлөлд ХШУС- Химийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Э.Энхцэцэг, Дулааны инженерийн салбарын дэд профессор, доктор ( Ph.D) З.Баттогтох,  Геологи, гидрогеологийн салбарын багш,  доктор Ph.D Б.Сийлэгмаа, ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) О.Энхцолмон,  БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Лхагвадулам нар ажиллаа.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ:

ТЭРГҮҮН БАЙР:

 МХТС –ийн МТ- IV курсийн оюутан Б.Нямхүү  “AR ” ТЕХНОЛОГИЙН АППЛИКЕЙШН ХӨГЖҮҮЛЭЛТ” Удирдсан багш: Мэдээллийн технологийн салбарын сургалтын мастер Г.Мөнхбат

ХОЁРДУГААР БАЙР:

БАС-ийн  БМҮТ-III, БМҮТ-IV курсийн оюутнууд Э.Мөнхбаяр, Э.Буянхишиг, Ж.Мөнхжаргал, Ц.Гүржав нарын  ХАЯГДАЛ ШИЛ АШИГЛАН ӨНГӨЛГӨӨНИЙ ТООСГО ҮЙЛДВЭРЛЭХ СУДАЛГАА’’ Удирдсан багш:  БАС-ийн ХБОИС-ын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжидмаа

ГУТГААР БАЙРАНД:

ГУУС-ийн, УУАТ- IV Курсийн оюутан Н.Эрдэнэбулган  “ХАЯГДАЛ ХАДГАЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ЭРГЭЛТИЙН УСАН САНГИЙН ТУСГААРЛАХ ДАЛАНГИЙН ХАЖУУГИЙН ТОГТВОРЖИЛТЫН СУДАЛГАА” Удирдсан багш:: ГУУС-ийн ахлах багш, Доктор (Ph.D), Б.Ганзориг

БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАР

ТЭРГҮҮН БАЙР:

ГУУС-ийн –Геологи- IV курсийн оюутан  Ц.Нинжин, П.Пүрэв-Очир  АЛТАЙ ТАВАН БОГД ҮНДЭСНИЙ ПАРКИЙН МӨСТЛӨГИЙН ҮЕ ШАТ БА ГАДАРГЫН ҮНЭМЛЭХҮЙ НАСНЫ СУДАЛГАА Удирдсан багш: ГУУС-ийн дэд профессор,  Доктор (Ph.D) С.Оюунгэрэл

ХОЁРДУГААР БАЙР:

ХШУС-ийн  ХИ-IV курсийн оюутан  Б.Мичидмаа “АВТОКЛАВЫН УУСГАЛТЫН  УУСМАЛААС КАТОДЫН ЗЭС ГАРГАН АВАХ СУДАЛГАА” Удирдсан багш : ШУТИС-ийн Хүндэт профессор  Ж. Бүдсүрэн

ГУТГААР БАЙРАНД:

ЭХС-ийн ДХ- IV курсийн оюутан  Л.Батзориг ХАЯГДАЛ ЭНЕРГИ АШИГЛАН ЭЛМА СУВИЛАЛЫН ГАЗРЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ХАЛУУН УСНЫ ДУЛААНЫ АЧААЛЛЫГ ХААХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА’’ Удирдсан багш: ЭХС-ийн ДИС-ын Эрхлэгч, Доктор (Ph.D) П.Бямбацогт

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙН САЛБАР

ТЭРГҮҮН БАЙР:

БАС-ийн Архитектур- II курсийн оюутан  Б.Болортуяа ОЮУТАН СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОРЧИН Удирдсан багш: БАС-ийн  Архитектурын салбарын багш, магистр Б.Жигжид,

ХОЁРДУГААР БАЙР:

ЭХС-ийн ЭТТА, СЭХ хөтөлбөр-II курсийн оюутан  Т.Энхтуул, Г.Мөнхнасан нарын 

ХЯТАД ХЭЛНИЙ ОРОН БАЙР ЗААСАН УГТВАР ҮГИЙН ОРЧУУЛГА, ХЭРЭГЛЭЭ Удирдсан багш: ГХИ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа

ГУТГААР БАЙРАНД:

ҮТС-ийн КГД-IV курсийн оюутнууд М.Мөнхзаяа, М.Хулан М.Тодбилэг, А.Уламбаяр нарын  “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН УРЛАГ ЗААЛНЫ АКУСТИКИЙН СУДАЛГАА”Удирдсан багш: ҮТС-ийн Дизайны салбарын багш /Магистр/ Б.Энхжаргал нарын илтгэлүүд шалгарлаа.

Шагналыг ШУТИС-ийн  Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Комиссын дарга, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал, Академич, МУ-ын гавьяат багш С.Батмөнх, шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан багш нар, ЭХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Г.Бэхбат нар гардуулан өгсөн.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Зохион байгуулах комисс

Affiliated schools