link
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд БНТУ-ын BAU олон улсын сүлжээ их сургуулийн ТУЗ-ийн дарга Энвэр Юүсэл тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай сургуульд айлчлан 2 сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Бахчэшихир их сургуулийн захирал Шэнай Яалчин нар хоёр их сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав.


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаар тус их сургуультай багш, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, хурал, семинар зохион байгуулах зэрэг бүхий л чиглэлээр хамтын ажиллагаа явуулах боломж нээгдэж байгаа юм.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship