link
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний гандболын тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУБИС-ийн Биеийн тамирын сургуулиас хамтран Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд 2018 оны 04 сарын 13-15-нд амжилттай зохион байгуулан явууллаа.
Тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС, ҮБХИС, МҮИС,ИЗОУИС зэрэг 11 их дээд сургуулийн эрэгтэй 11, эмэгтэй 10 нийт 21 багийн 260 орчим тамирчид оролцон ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлт, хаалтын ёслолд Монголын гандболын холбооны (МГХ) Ерөнхийлөгч, МУГД, доктор Д.Жаргалсайхан, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал, доктор Г.Энхсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ю.Байгаль, Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сургалтыг удирдан явуулж буй сургагч багш, ОУГХ-ны төлөөлөгч, Зүүн Азийн гандболын холбооны Ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн, профессор Хуюн Куин Чун, МГХ-ны ЕНБД Д.Энэбиш нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

Оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээний 2002 оноос эхлэн тасралтгүй явагдаж ирсэн ба 16 дах удаагийн тэмцээний медальт байранд доорх сургуулиудын баг тамирчид шалгарч, шагналыг хүндэт зочид гардуулан өгөв.
Эмэгтэй багуудаас:
Эрэгтэй багуудаас:
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship