link
“Дэлхийн номын өдөр-2018” арга хэмжээний хүрээнд Академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Дашжамцийн номын хэлэлцүүлэг амжилттай явагдлаа. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Төв номын сангийн захирал Ч.Гулнар болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, академич, профессор багш, судлаачид, оюутнууд оролцож баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.


ШУТИС-ийн номын сангаас профессор багш нарын номын нээлт, хэлэлцүүлгийг хийж батламж олгодог уламжлал ёсоор Дашжамц багшийн "Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэс" номонд батламж гардууллаа. Тус ном нь магистр, доктор оюутан, судалгааны ажил хийж байгаа судлаачид зориулагдсан чухал бүтээл юм.

Тус арга хэмжээний үеэр хамт олноо тэргүүлэн ажилласан мэргэжилтэн, номын санчдыг бүрэлдэхүүн сургуулиудын захирлын нэрэмжит шагналаар шагналаа.
Дэлхийн номын өдрийн хүрээнд төв болон салбар номын сангуудад профессор багш нарын ном, бүтээлийн болон ОХУ-аас захиалан авсан сургалт судалгааны номын үзэсгэлэн гаргаж, оюутан уншигчдын дунд “Азын сугалаа”, “АХА” асуулт хариултын тэмцээнүүдийг зохион явууллаа. Манай үйл ажиллагааг дэмжин оролцсон ШУТИС-ийн удирдлагууд, профессор багш, оюутан уншигчдадаа баярлалаа.
Шинжлэх ухаан, технолгийн төв номын сан
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION