link
ШУТИС-ийн “Сургалтын чанарын аян”, “21-р зууны оюутан хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдийн сурлагын чанар, элсэлтийн шалгалтын бэлтгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах зорилгоор “ЧАНАРТАЙ ЭЛСЭГЧ “ арга хэмжээг Е-Нээлттэй институтэд 4-р сарын бямба, ням гарагуудад амжилттай зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчид, их дээд сургуульд элсэхийг хүсэгчдэд зориулсан www.esh.edu.mn ба нийтийн, нээлттэй насан туршийн боловсролын www.mooc.edu.mn вэб сайтуудаар элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлтгэх, хичээлүүдийг үнэгүй үзэх боломж болон бусад хэрэгцээтэй үйлчилгээ мэдээлэлүүдийг хаанаас авч болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, ШУТИС-ийн сургалтын орчин, сургалт судалгааны лаборатор болох Virtual Reality Open лаборатори ба мултимедиа студитэй танилцаж байна.


“ЧАНАРТАЙ ЭЛСЭГЧ” арга хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн нийт 450 гаруй сурагч, 70 багш хамрагдлаа.
|
Харьяа, дүүрэг |
Сургуулиуд |
Сурагчдын тоо |
|
Баянгол дүүрэг |
40, 93, Сэтгэмж цогцолбор |
79 |
|
Баянзүрх дүүрэг |
48, 92, 14, 44 сургууль |
87 |
|
Сүхбаатар дүүрэг |
2, 24 сургууль |
45 |
|
Сонгинохайрхан дүүрэг |
12, 62, Ирээдүй цогцолбор |
61 |
|
Сэлэнгэ, Сүхбаатар сум |
I-ээс VI сургууль |
123 |
|
ШУТИС |
Коосэн технологийн коллеж |
17 |
|
ШУТИС |
Ахлах сургууль |
43 |
|
Багш нар |
Сүхбаатар сум, 93 |
70 |
Тус арга хэмжээг 2018 оны 5-р сард Архангай, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
E-Нээлттэй Институт
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship