link
ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн хятад багш Лу Чөнзүн, Гө Жинжин нар 5 сарын 6-ны өдөр Монгол дахь Хятад хэлний сайн дурын багш нарын холбооноос зохион явуулсан “Хятад хэл заах арга зүйг шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож тэргүүн байрыг хүртэж цом, мөнгөн шагналаар шагнагдлаа. Хятад багш нарын бэлдсэн үзүүлбэрт ГХИ-ийн хятад хэлний 1-р ангийн оюутнууд болон ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 2+р ангийн оюутнууд оролцлоо.


2018 оны 5 дугаар сар 8 өдөр Отгонтэнгэр их сургуульд явагдсан Тайваны Минчуаны их сургуулиас зохион байгуулсан 8 дахь удаагийн хятад хэлний “Уран илтгэл” уралдаанд ШУТИС-ийн 3 оюутан оролцсон. ГХИ-ийн хятад хэлний ангийн оюутан Т.Лхагвадорж 1-р байрт шалгарч Тайваны Минчуаны их сургуулийн тэтгэлгээр 1 жил суралцах эрхээр шагнагдсан.

ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р ангийн оюутан Б.Ганжавхлан, Ч.Сансар нар тусгай байрт шалгарсан амжилт үзүүллээ. Мөн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа тухайн өдөр явагдсан олон улсын форумд оролцон “Хятад хэлний сурах бичиг болон заах аргын талаар” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.
ГХИ-ийн Ази судлалын тэнхим
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION