link
Шинжлэх ухааны академийн Их чуулган 2011 оны 6 дугаар сарын 29-нд хуралдаж шинээр академчидийг сонгон шалгаруулах асуудлыг авч хэлэлцсэн байна. Нийт салбарын академи, бага чуулганаар 56 эрдэмтэн өрсөлдөж 23 эрдэмтний нэрийг их чуулганд дэвшүүлснээс нууцаар санал хураалт явуулж 75-аас дээш хувийн санал авсан манай улсын шинжлэх ухааны салбаруудын тэргүүлэх 14 эрдэмтнийг академийн гишүүнээр сонгожээ. Тэдгээрийн дотор БИАС-ийн Геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор, монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Д.Дашжамц, УУИС-ийн тэргүүлэх профессор, монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат , ЭХИС-ийн тэргүүлэх профессор, монгол улсын төрийн соёрхолт эрдэмтэн Д.Содномдорж нар ШУА-ийн гишүүнээр сонгогдов.
ШУА-ийн гишүүнээр сонгогдсон гурван эрдэмтэндээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship