link
“Мисс Монголиа” холбооноос жил бүр зохион байгуулдаг Монголын гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2011” наадам 2011 оны 9-р сарын 14-нд амжилттай болж өнгөрлөө. МҮОНТ-ээр хоёр долоо хоногийн турш реалити шоу хэлбэрээр үзэгчиддээ хүрсэн тус тэмцээнээс шилдэг 16 бүсгүй авьяас чадвар, оюун билгээрээ шалгарч үлдсэн билээ.

2011 оны Тэргүүн миссийн титмийг ХУИС-ийн оюутан И.Төгсөө зүүж, олон улсын “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсны дээр таван сая төгрөгний мөнгөн шагнал мөн ивээн тэтгэгч Үндэсний портал GoGo миссээр шалгарсан билээ.
Тус тэмцээний дэд миссээр ШУТИС-ийн Хэлний боловсролын сургуулийн техникийн мэргэжлийн орчуулга салбарын англи хэлний 1-р курсийн оюутан Б.Билгүүнзаяа шалгаран “Miss Intercontinental” тэмцээнд оролцохоор болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгч “M Oil” компанийн нүүр царай болохоор болов.
Дэд миссээр шалгарсан оюутан Б.Билгүүнзаяа таньд баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн ХБС-ийн захиргаа
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship