link
Workshop 2011 оны 09 сарын 21 нд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд боллоо. Аюулгүй байдлын (security, common security) тухай Монголын залуу үе ямар ойлголттой байдаг талаар хийсэн судалгаагаа профессор Н. Галиймаа танилцуулж, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн ТУХН-ийн секторын эрхлэгч, профессор А.С. Панарин, ОХУ-ийн Ульяновскийн Багшийн Их сургуулийн доцент Н.В. Липатова нар “АЮУЛГҮЙ бАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?” сэдвээр илтгэл тавьсны дараа семинарт оролцогчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг хийсэн нь бүхний сонирхлыг татсан юм. Профессор А.С. Панарин “Common security”-хэмээх ойлголтыг бий болгож, дэлхий нийтээр түгээн тараасан олон улсын форумыг санаачлагч анхны гишүүдийн нэг бөгөөд ОХУ, Их Британи, Казакстанд уригдан очиж, үндэсний болон хувь хүний аюулгүй байдлын талаар нэг бус удаа онол, практикийн лекц уншсан билээ. Манай багийн зохион байгуулсан workshop Монгол улсын хэмжээнд аюулгүй байдлын талаар хийсэн анхны онолын семинар болсон.
Мэдээ оруулсан багш: А.Ариунболд, Түүх, аялал жуулчлалын баг
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship