link
ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургуулийн Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн профессорын багаас санаачлан Монголын Хүнсчдийн Холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс ХХААЖДҮ-ийн газар, Дундговь аймгийн “Мандалговь –Хүнс” ХХК-тай хамтран саяхан Дундговь аймгийн төв Мандалговь хотод “Хүнсний үйлдвэрийн удирдлага, маркетинг, төлөвлөлт” сэдвээр орон нутгийн хүнс үйлдвэрлэгчидэд сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.
Семинар сургалтанд Дундговь, Хөвсгөл, Дорноговь аймгийн төрийн болон үйлдвэр аж ахуйн газруудын 50 гаруй инженер, эдийн засагч, менежерүүд оролцлоо.
Сургалт семинарт оролцогчид маркетингийн төлөвлөлт, удирдлагын талаар орчин үеийн арга зүйн шинэлэг мэдээлэл авсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Уг сургалтанд ХИБС-ийн тэргүүлэх профессор, PhD Г.Гантөмөр, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, профессор, ScD Л.Дамдинсүрэн, ахлах багш Д.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship