link
ШУТИС-ийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 13-нд зохион байгуулж тус арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын Газар, ЕБС-ийн нийгмийн ажилтан, багш нар уригдан оролцлоо. ЕБС-ийн нийгмийн ажилтан, багш нарын оролцоотойгоор сурагч бүр өөрсдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, адил тэгш боломжоор хангах, хүртээмжтэй мэдээлэл өгөх, бүх шатны боловсролын байгууллагын уян хатан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус арга хэмжээ чиглэгдэв.

ШУТИС-ийн СХБА-ны дарга Д.Батдорж их сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр, мэргэжлүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн бол Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх веб хуудас”, МеТС-ийн салбарын эрхлэгч Д.Ганбат “Сургалтад дижитал педагог нэвтрүүлж буй туршлага, боломж"-ийн талаар танилцуулав.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, сургалтын албаны ажилтан нар сургалт, судалгааны орчин, сургалтын үйл ажиллагааг, оюутны клубүүд өөрсдийн хийсэн бүтээлүүдээ танилцууллаа.


Нээлттэй хаалганы өдөрт оролцсон 1, 2, 11, 16, 17, 21, 25, 31, 33, 40, 44, 55, 59, 85, 87, 97, 111, 114, 115, 120, 132, 133, “Кингс Кидс”, “Төгсдэлгэрэх”, “Шилдэг” зэрэг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд доорх чиглэлээр цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан ШУТИС-ийн удирдлага, хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Тус саналуудын хүрээнд цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа салбарын эрхлэгч, профессор, багш нар Маркетинг, олон нийттэй харилцах албатай холбогдоно уу.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
Сургалтын хөтөлбөр бүртгэлийн алба
Оюутны соёл үйлчилгээний алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship