link
Жил бүр уламжлал болгон Буриадын улсын их сургуультай хамтарсан оюутнуудын гарааны бизнесийн уралдаан, залуу судлаачдын судалгааны хэлэлцүүлэг Улан-Үдэ хотод 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.Буриадын Улсын Их сургууль, БуХС, Өвөр Монголын Их сургуулийн профессор багш нар Хятад, ОХУ, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад шаардагдах хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх асуудал болон “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдвүүдээр хэлэлцүүлэг хийлээ.

Судлаачдын хэлэлцүүлэг
Оюутнуудын старт-ап уралдаан. ШУТИС-ийн оюутнуудын гарааны бизнесийн төслийн уралдаан хоёр үе шаттайгаар жил бүрийн 5-н сард инновацийн 7 хоногийн хүрээнд явагддаг. Старт-ап арга хэмжээний 1–р үе шатнаас шалгарсан оюутнуудыг олон улсын арга хэмжээнд оролцуулж байна. Оюутнуудын старт-ап арга хэмжээг Буриадын Улсын Их сургууль, ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбар ээлжлэн зохион байгуулж ирлээ. Олон улсын “Старт-ап-2018” уралдааны гол онцлог бол ШУТИС-ийн бүх бакалавр оюутнуудыг оролцуулах бодлого баримталсан. Энэ удаагийн гарааны бизнесийн төслийн олон улсын уралдаанд БуХС-иас 10-н оюутан, БАС-иас 5 –н оюутан, ҮТС-иас 1 оюутан тус тус амжилттай оролцов.

Старт-Ар” төслийн уралдааны эцсийн шалгаруултанд нийт 4-н баг оролцож, БуХС-ийн “TANAT”баг 1- байр, БАС-ийн “еCUB+“ баг 1- байр эзэлж, баг бүр 1 сая 140 мянган төгрөгний грандын шагнал авч, өндөр амжилт үзүүлэв.

I байранд шалгарсан БуХС-ийн TANAT”баг, БАС-ийн “еCUB+“ баг


ШУТИС-БуХС, Технологийн менежментийн салбарын профессор Я.Оюунтунгалаг
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship