link
Өнгөрсөн амралтын өдрөөр ШУТИС-ийн Горхийн сургалт амралтын төвд “ШУТИС төгөл” байгуулахаар 500 гаруй мод тарилаа. Тус арга хэмжээг Нийгмийн технологийн сургуулиас зохион байгуулжээ. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Нийгмийн технологийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн, Биеийн тамир, спортын тэнхимийн багш нар, “My Club”-ийн залуус, UBS телевизийн “Ногоон ирээдүй” зорилтот эко шоуны эко элч болон “Universe best songs” наадмын шилдэг оролцогчид оролцлоо.


Мод тарихаар цугларсан олонд “Universe best songs” наадмын шилдэг оролцогч П.Баярцэнгэл, Н.Өнөдэлгэр нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС-ийн 400 гаруй оюутнууд тус арга хэмжээнд оролцож мод тарилаа.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship