link
Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний 46 дугаар бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ШУТТөв номын санд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Хурлыг Уул уурхайн салбарын эрхлэгч, дэд профессор Б.Батболд удирдаж ГУУС-ийн зөвлөх профессор С.Цэдэндорж нээн үг хэллээ.

Уг хуралд “Ордын ашиглалт, уурхайн технологи, эдийн засаг, экологи”, “Ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалт”, “Уурхайн цахилгаанжуулалт, механикжуулалт” чиглэлээр профессор, багш, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн нийт 39 эрдэм шинжилгээний өгүүллийг эмхэтгэн хэвлүүлж ерөнхий хуралдаанд 9 илтгэлийг хэлэлцүүлэв.

Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон профессор, багш нар болон хуралд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
УУЛ УУРХАЙН САЛБАР
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship