link
ШУТИС-ийн ЭХС-ийн Эрчим Хүчний Менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойг 2018 оны 12-р сарын 07-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн арга хэмжээний хүрээнд “Эрчим Хүчний салбарын эдийн засаг, санхүү, маркетинг, менежментийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурал, ШУ док (ScD), ШУТИС-ийн профессор С.Батхуягийн Хөдөлмөрийн алдар, номын баярыг зохион байгуулж үе үеийн төгсөгчид, салбарын байгууллагууд, сургууль хамт олон өргөн хүрээтэй оролцлоо.

Энэ 20 жилийн хугацаанд тус мэргэжлээр 360 гаруй бакалавр, 30 гаруй магистр, 2 докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Нийт төгсөгчдийн 63 орчим хувь мэргэжлээрээ эрчим хүчний салбарын төрийн болон хувийн өмчийн үйлдвэр, байгууллагуудад, 19 орчим нь бусад салбарт, 15 орчим хувь нь гадаад орнуудад мэргэжлээрээ болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр, докторын түвшинд үргэлжлүүлэн суралцаж байна.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship