link
Оюутны "СОЁМБО" клуб нээлтээ хийлээ
ШУТИС-ийн Оюутны холбооны дэргэд Соёмбо хэмээх нэгэн клуб үйл ажиллагаагаа нээснээ мэдэгдэж 2009 оны 2-р сарын 18-ны өдөр нээлтээ албан ёсоор хийлээ. Энэхүү клуб нь оюутуудын ёс суртахууныг төлөвшүүлж, нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхааран үйл ажиллагаагаа явуулах зориолготой юм байна. Хэдийгээр албан ёсны нээлтээ энэ өдөр хийсэн ч үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа гэнэ. Энэ хугацаанд орой үдшийн цагаар сургууль дээр архидан согтуурах, ил задгай тамхи татах зэрэг зүй бус үйл ажиллагааны эсрэг нэлээд ажил зохиож багагүй үр дүнд хүрээд байгаа төдийгүй оюутны халаасны хулгайчдыг илрүүлжээ. Уг клубыг үүсгэн байгулагч нь УУИС-ийн дөрвөн оюутан аж.Харин сайн дурын гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ. Клубын нээлтийн үеэр ШУТИС-ийн авъяаслаг оюутнууд ая дууны мэндчилгээ хүргэсний зэрэгцээ уг клубээс оюутнууддаа зориулан "Нэг л алдвал" хэмээх ухаарал хайрласан кино үзүүлсэн нь нээлтэд оролцсон оюутнуудад нэгийг бодогдуулсан нь дамжиггүй юм.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship