link
Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн Хүний нөөцийн төв, Цөмийн Энергийн Комисс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран “Реакторын инженер”-ийн сургагч багшийн дагалдах сургалтыг 2019 оны 1-р сарын 7-ноос 18-ны хооронд зохион байгууллаа.

Уг сургалтанд Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн Хүний нөөцийн төвийн сургагч багш доктор Иппей Амамото, доктор Хидео Накамура, Сатоши Абе нар ирж лекц уншснаас гадна тус хүний нөөцийн төвийн сургагч багшийн сургалтанд сурч, сургагч багшаар бэлтгэгдсэн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн ахлах багш доктор, дэд профессор Б. Түмэндэмбэрэл, доктор Ц.Эрхэмбаяр, багш Б. Одонтуяа, Ч. Ариунтөгс, Б. Булгансайхан, Эрчим хүчний сургуулийн багш Х. Цолмон болон МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн багш, доктор, дэд профессор С.Одмаа, Б.Мөнхбат, багш Т. Жамьянсүрэн, Мөнхсайхан нар сонирхолтой лекц уншлаа.

Мөн Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн Хүний нөөцийн төвийн сургагч багш доктор Хидео Накамура “Инженерийн ёсзүй ” сэдвээр 2018 оны 1-р сарын 18-нд ШУТИС-ийн бүх профессор багш нарт нээлттэй лекц уншиж, багш нарын сонирхсон асуултанд хариулав. Энэхүү сургалтыг ШУТИС-ийн цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт тавих комисс, Багшийн хөгжлийн баг хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС, ХШУС, ЭХС-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлэе.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship