link
XVII жарны “Урвуулагч” хэмээх гахай жилийн сар шинийн баяраар Монгол Улсын инженер, технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, их сургууль-үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, Өрөмдлөгийн инженерийн салбарын профессор, шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн Антарктид судлалын төвийн захирал Л.Дүгэржав, ШУТИС-ийн ГУУС-ийн дэд профессор, доктор С.Жаргалан, БАС-ийн ахмад багш Ч.Пүрэвдорж, ЭХС-ийн ахмад багш Ц.Бат-Өлзий нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
Мөн Алтан гадас одонгоор МехТС-ийн ахмад багш Г.Нямцэрэн, ҮТС-ийн ахмад багш Д.Энхтуяа, ГУУС-ийн профессор багш Д.Оюун, Хөдөлмөрийн хүндэт медалиар БУХС-ийн ахмад багш Ц.Ганбат, МехТС-ийн ахлах багш Л.Найдандорж нар шагнагдсаныг ШУТИС-ийн Захирлын зөвлөл хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, нэр хүндийг бүтээлцсэн эрдэмтэн багш нарынхаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нийт хамт олныхоо нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea