link
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуур судлалын салбарт хэрэгжиж буй “Богино ноолуураар ээрмэл үйлдвэрлэх оновчтой шийдэл” сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд зохион байгуулагдсан “НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХӨГЖИЛ-СОРИЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛ” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 2-р сарын 13-ны өдөр ШУТИС-ийн ШУТ-ийн номын сангийн 604 тоот хурлын танхимд болж өндөрлөлөө.
Тус хуралд ХХААХҮЯ, БСШУСЯ, Хөгжлийн банк, СХЗГ-ын Итгэмжлэлийн газар, ШУТ-ийн сан, НҮБ-ын Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл зэрэг албаныхан, ШУТИС-ийн харьяа ХҮСХХ, МААЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, ШУТИС-ийн ҮТС, БУХС-ийн багш нар болон Нэхмэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнууд, НБҮХолбоо, МННХолбоо, Туяа ХХК, Санширо ХХК, Монгол нэхмэл ХХК, ESB ХХК, Сор кашмер ХХК, “Кашмер Холдинг” ХХК, Гоёл кашмер ХХК, “Эрдэнэт кашмер”, Nanowool ХХК зэрэг үйлдвэрлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид гээд Ноос ноолуур боловсруулах салбарын бүхий л төлөөлөл оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлаар дэлхийн ба Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжил, чиг хандлага, сорилт, баталгаажуулалт, брэнд, шинжлэх ухаан технологийн төсөл, докторын судалгааны ажлын хүрээнд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлуудын үр дүн, ХҮСХХ болон Олон улсын текстилийн сорилт баталгаажуулалтын байгууллагууд, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны үр дүн, ноолуур хөтөлбөрийн санхүүжилтийн тухай гээд нийт 14 сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн.
Хурлын төгсгөлд оролцогч талууд Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний хөгжил-сорилт, судалгаа, үйлдвэрлэлтэй холбоотой ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, санал солилцон уг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсныг сайшаан өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.
ХҮСХХ-ийн Ноос, ноолуур судлалын салбар
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor