link
“Electrical Engineering &
-2019” нээлттэй семинарыг “
” тооны өдрийн баярыг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээ, Инновацийн Газар, ЭХС-ийн Цахилгааны Инженерийн Салбар хамтран багшлах боловсон хүчин, ажил олгогчид, төгсөгчид, оюутнуудад зориулан амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт SIEMENS, ABB, Монхорус Интернэйшнл ХХК, Эндлесс Энержи ХХК компаниуд Ухаалаг эрчим хүчинд зориулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийнхээ танилцуулгыг хийж, “Reliance-SCADA Ухаалаг хяналт, удирдлагын систем” сэдвээр ЦИС-ын эрхлэгч, док (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн, “Цахилгаан техникийн онол ба Эйнштейн” (π,φ,e) сэдвээр МУ-ын гавьяат багш, док (Ph.D), профессор Х.Сүхбаатар, “Биомасс ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх арга зам” сэдвээр ЦИС-ын ахлах багш, магистр А.Эрдэнэ, “Салхины эрчим хүчний хөгжил” сэдвээр ЦИС-ын дэд профессор, док (Ph.D) Ч.Улам-Оргил нар тус тус сонирхолтой илтгэлүүдийг тавьсан.



Тус нээлттэй семинарт Эрчим Хүчний Сургуулийн багш нар, оюутнууд, Эрчим Хүчний Салбарын ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, УЦТС ХХК, ИНЕГ, УБТЗ зэрэг бусад компаниуд идэвхтэй оролцлоо.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION