link
ШУТИС нь Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. Сүмитомо корпорацийн тэтгэлэг нь жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд захирал Б. Очирбат, дэд захирал Х. Энхжаргал болон “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Накагава Такааки, тэтгэлэг хариуцсан менежер Ч. Оюунжаргал нар оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өглөө. 2018-2019 оны хичээлийн жилд 14 оюутан үргэлжлүүлэн, шинээр 6 оюутан тэтгэлэг авлаа.


Нийт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэе.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship