link
ШУТИС, Шинжлэх ухаан технологийн номын сангаас “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР-2019”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын Зөвлөх профессор “С.Цэдэндоржийн номын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Номын өдөрлөгийг ШУТИС-ийн дэд захирал академич Х.Энхжаргал нээж, хүндэтгэл үзүүлэн дурсамжаасаа хуваалцав. Профессор С.Цэдэндоржийн бичсэн ном, сурах бичгээр академич П.Очирбат, дэд проф. Д.Дондов, проф. Б.Пүрэвтогтох, проф. Ж.Цэвэгмид болон шавь нараас УУМХЗ-ийн ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Цогбаатар, доктор (Ph.D) Н.Уртнасан, Уул уурхайн мэргэшсэн инженер С.Ган-Очир, ГУУС-ийн ахлах багш М.Дагва номын шүүмж хэлэлцүүлэв. Профессор С.Цэдэндорж нь өөрийн бүтээлүүдийн товч танилцуулан цуглан ирсэн үе үеийн хамтран ажилласан профессор, багш нар, олон арван шавь нартаа баярласан талархсанаа илэрхийлэв.
Шинжлэх ухааны технологийн номын сангийн захирал доктор (Ph.D) Ч.Гулнар профессор С.Цэдэндоржид хүндэтгэл үзүүлж, уламжлал болж ирсэн батламж гардуулав.


Профессор С.Цэдэндоржийн номын өдөрлөгийг хамтран зохион байгуулсан доктор (Ph.D) Ч.Гулнар захиралтай Шинжлэх ухааны технологийн номын сангийн нийт хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе!
Уурхайн технологийн салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship